Нагасаки атомын бөмбөгдөлтөд өртсөн эмгэнэлт өдөр тохиож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-08-09 15:36:59

ТОКИО. /RIA Novosti/.  Японы Нагасаки хот атомын бөмбөгдөлтөд өртсөний эмгэнэлт өдөр өнөөдөр тохиож байна.  Тус хотын Энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд атомын бөмбөгдөлтөд өртөн амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэлээ.


Амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх албан ёсны арга хэмжээнд Японы Ерөнхий сайд  Абэ Шинзо болон 70 гаруй орны төлөөлөгчид оролцсон байна.


Одоогоос 74 жилийн тэртээ АНУ Нагасики хотыг атомын бөмбөгөөр бөмбөгдсөний уршгаар 74 мянган хүн амиа алдсан юм. Япончууд уламжлал ёсоор наймдугаар сарын 9-ний энэ өдөр тус хот дээр 21 килотонн атомын бөмбөг хаясан мөч буюу 11 цаг 02 минутад нэг минут дуугаа хурааж амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэжээ.


Нагасаки хотын Энх тайвны цэцэрлэгт хүрээлэнгийн дурсгалын цогцолборт гашуудлын шар тууз бүхий цэцэг өргөжээ. Цэцэг өргөх ёслолд 5000 гаруй хүн оролцсон байна.  


 


Холбоотой мэдээ