Зөвшөөрөлгүй барилга барьсан ААН-үүдийн үйл ажиллагааг зогсоолоо

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-08-09 14:51:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй барьж буй барилгуудын талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дэд дарга Б.Индра мэдээллээ.

Тэрээр, зөвшөөрөлгүй барьж буй барилгуудыг цэгцэлж, ялангуяа үерийн далан суваг хааж барилга барьж буйг зогсоож хариуцлага тооцох ажлын багийг Нийслэлийн Онцгой комиссын даргын тушаалаар байгуулаад байгааг дуулгалаа. Ажлын баг эхний ээлжинд нислэлийн Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр буюу Яармагийн урд, авто зам, замын байгууламж, үерийн далан суваг, шуудуу хааж, зөвшөөрөлгүй барилга барьсан ААН-үүдийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа аж.

Удаа дараагийн зөрчлөө арилгаагүй дөрвөн ААН-ийн 15 блок барилгын үйл ажиллагааг түр зогсоож, цахилгааныг хязгаарлан, үерийн далан сувагчлалын ажлыг байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, баталсан зураг төслийн дагуу богино хугацаанд хийлгэх болжээ. Мөн үерийн далан суваг хааж барилга барьсны улмаас учирсан хохирлыг тухайн компани, ААН, байгууллагаар бүрэн төлүүлэхээр ажиллаж байна гэв.

Холбоотой мэдээ