Халхгол суманд Маршал Жуковын хөшөөг босгов

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-09 12:36:11

ЭРХҮҮ. /РИА Новости/. Эрхүү мужийн мэргэжилтнүүд ЗХУ-ын Маршал Георгий Жуковын хөшөөг Халхгол суманд босгох ажлыг гүйцэтгэж дуусжээ. Энэ тухай Эрхүү мужийн засгийн газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна.   


“Эрхүү мужийн мэргэжилтнүүд Маршал Георгий Жуковын 4 м өндөр хүрэл хөшөөг Халхгол суманд байршуулах ажлыг гүйцэтгэж дууслаа” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.


МУ-ын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Эрхүү мужийн амбан захирагч Сергей Лавченко нар өнгөрсөн оны 6 дугаар сард хөшөөг босгох тухай тохиролцоонд хүрсэн юм. Гэрээг ОХУ-ын Уран барималчдын академийн гишүүн Александр Мироновтой байгуулжээ.


Георгийн Жуковын удирдсан Халхын голын дайнд ЗХУ болон Монголын дайчид ялалт байгуулсны 80 жилийн ой энэ онд тохионо. 


Халх гол сумын шинэ төвийг барьж байгуулах ажлыг 9 дүгээр сарын 3-нд дуусгахаар төлөвлөж байгаа бөгөөд ойн баярын арга хэмжээний үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хүрэлцэн ирэх юм. 

Холбоотой мэдээ