Төрийн захиргааны болон боловсролын байгууллагууд хаягаа монгол бичгээрээ бичжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-05 21:41:13

Хэнтий аймгийн Чингис хотод Үндэсний босоо монгол бичгээрээ байгууллагынхаа хаягийг бичсэн газрууд нь төрийн захиргааны байгууллагууд болон боловсролын байгууллагууд бичжээ.

Энэхүү ажлыг 2013 онд БСГ-ын монгол хэлний боловсрол хариуцсан мэргэжилтэн Л.Эрдэнэцэг санаачлан албан байгууллагуудын гаднах хаягийг монгол бичгээр бичих хүсэлтийг аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатарт хүргүүлсэн байна. Ийнхүү ЗДТГ-аас дэмжин эхний ээлжинд ЗДТГ гаднах хаягаа босоо монгол бичгээрээ бичүүлжээ. Үүний дараа Л.Эрдэнэцэцэг аймгийнхаа бүх албан байгууллагууд руу хүсэлт явуулахад дэмжиж бичүүлж эхэлсэн аж.  Ингэж бичихдээ Л.Эрдэнэцэцэг баг бүрдүүлж хувиараа хэвлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг Н.Пүрэвжав болон аймгийн сургуулиудын монгол хэл, уран зохиолын багш нартай хамтран бичсэн байна. Мөн  тус ажлыг нэг жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн бөгөөд хаягны том жижгээс шалтгаалан 12000-20000 төгрөгний үнэтэй хийжээ. Мөн сумдын төрийн байгууллагууд, боловсролын байгууллагууд бичүүлж дуусжээ.

Харин хувийн хэвшлийн байгууллагууд бичээгүй байгаа юм. Учир нь хувийн хэвшлийнхэн гаднах хаягаа бичүүлэхдээ том хэмжээтэй гэрлэн хаягаар бичүүлэх хүсэлтэй байгаа ажээ. Тиймээс хүсэлтийн дагуу бичих боломжгүй учраас Улаанбаатар хотруу явуулж бичүүлэх ажлыг хийж эхлээд байна.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ