Турк анхны нисдэг машинаа танилцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-07 11:16:14
Yesukheitumur Tumurbaatar

АНКАРА. /Anadolu/. Туркийн дрон үйлдвэрлэгч, технологийн “Baykar” компани мягмар гарагт анхны нисдэг машины загварыг танилцуулахаар төлөвлөжээ.


Тус компанийн мэдээлснээр, нисдэг машины анхны загварыг бүтээхэд найман сарын хугацаа зарцуулсан аж. “Cezeri” нэртэй нисдэг машин ирэх есдүгээр сар гэхэд бэлэн болох бөгөөд Туркийн хамгийн том сансрын болон технологийн “Teknofest” үзэсгэлэн яармагийн үеэр олон нийтэд танилцуулахаар болжээ. 


Энэхүү нисдэг машиныг 1136-1206 оны хооронд амьдарч байсан лалын шашинт, алдартай инженер Аль Жазаригийн нэрээр нэрлэсэн байна. Үүнээс гадна уг машинд тохирох өнгийг сонгох судалгааг эхлүүлээд байгаа ажээ.

Холбоотой мэдээ