Ховд аймаг Европын холбоотой хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-08-07 13:01:42

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт зочилсон Европын холбооны Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пьер Ив Люка аймгийн Засаг дарга болон холбогдох байгууллагын удирдлагуудтай  уулзлаа. 

НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагаас ХХААХҮЯ болон НҮБХХАБ-тай хамтран “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (Secim-2)” төслийг Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж байна.

Тус төслийн хүрээнд Ховд аймгийн “Алтайн уулсын оргил” малчдын дундын хоршоотой хамтран энэ зургадугаар сараас эхлэн “Хонины ноосны чанар сайжруулах” дэд төслийг хэрэгжүүлж эхэлсэн аж.

Уулзалтын үеэр “Хонины ноосны чанар сайжруулах” төслийн үйл ажиллагааны чиглэл, орон нутагт ноосны үнийг тогтворжуулах, нэмүү өртөг шингэсэн үнээр үйлдвэрлэлд нийлүүлэх, гадаадад экспортлох тухай талууд ярилцсан юм.

Мөн "Secim- 2" төслийн хүрээнд орон нутгийн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, мах, махан бүтээгдэхүүн, арьс шир боловсруулах, тэжээлийн үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг санал солилцов.

Уулзалтын үр дүнд Европын холбооны хөрөнгө оруулалтын стратеги төлөвлөгөөнд  дээрх төслийн саналыг тусгахаар болов.




Холбоотой мэдээ