Газрын тосны үнэ 60 ам.доллароос доошилж буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-06 16:48:15

МОСКВА. /TASS/. Лондоны “ICE” биржийн арилжааны явцад “Brent” маркийн газрын тосны ирэх 10 дугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 3.1 хувиар буурч, нэг торх нь 59.97 ам.доллар болжээ.


АНУ, Хятадын худалдааны маргаан сунжирч, дэлхийн эдийн засгийн өсөлт удаашрах эрсдэлтэй байгаатай холбоотойгоор газрын тосны үнэ буурч байна. Ийм нөхцөл байдал нь дэлхийн газрын тосны зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт сөргөөр нөлөөлж болзошгүй хэмээн шинжээчид болгоомжилж байна.


Валютын манипуляц хийж байна хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн даваа гарагт Хятадын эрх баригчдыг буруутгаж, худалдааны маргаан даамжирч эхэлсэн юм. 

Холбоотой мэдээ