Малчдад 9 тэрбум 151.3 сая төгрөгийн зээл олгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-04-05 16:29:06

Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк 2707 малчинд 9 тэрбум 151.3 сая төгрөгийн зээлийг 10 хувийн хүүтэй олгосон талаар Монголбанк мэдээлэв.

Өнгөрсөн сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн уг хөтөлбөрт хамрахаар нийт 5200 малчин 18 тэрбум 116.9 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлжээ. Төрийн банк хүсэлтүүдийг нягтлан 2707 малчинд зээл олгосон байна.

29.5 хувийн хүүтэй байсан малчны зээлийн хүүг бууруулах зорилго бүхий “Сайн малчин” хөтөлбөр амжилттай хэрэгжиж энэ оны 2 дугаар сарын 05-нд хүүг 18 хувь болгосон. Улмаар хөтөлбөрийн 2 дугаар шат амжилттай хэрэгжиж энэ сарын 15-нд зээлийн хүү 10 хувьд шилжээд байгаа юм. 10 хувийн хүүтэй зээл авах хүсэлтэй малчид Эрүүл мэнд, Нийгмийн даатгал төлдөг байх, малаа тарилга, туулга, вакцинжуулалтад бүрэн хамруулсан байх, "Малчин данс"-аа байнга ашигладаг байх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ