Мужаан, урлаач мэргэжлээр ажилтан бэлтгэх санал тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-08-05 10:39:17

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн МСҮТ-үүд 2019-2020 оны хичээлийн жилд модон мэдлэлийн мужаан, бэлэг дурсгал урлаач мэргэжлээр шинэ анги нээхээр  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд санал тавьжээ.

Тус аймагт “Булган хангай” МСҮТ, ХАА-н МСҮТ сургалтын үйл ажиллагаа эрхэлж орон нутгийн хөгжлийн бодлого, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан авто машины засварчин, барилгын засал чимэглэлч, гагнуурчин, нарийн бичгийн дарга, албан хэргийн ажилтан, цахим тоног төхөөрөмж үйлчилгээний ажилтан, үсчин, гоо засалч, тракторын механикч, оёмол бүтээгдэхүүний оёдолчин, тогооч, худалдааны газрын үндсэн ажилтан чиглэлээр мэргэжилтэй ажилтан бэлтгэж буй.

Өнгөрсөн хичээлийн жилд 2.5 жилээр сургах дөрвөн мэргэжлээр 80, нэг жилээр сургах 275,  нийт 355 оюутан элсүүлж мэргэжил эзэмшүүлсэн байна. Орон нутагт захиалгат сургалтаар Тэшиг, Орхон суманд нийт 142 оюутан суралцуулжээ.

Энэ онд хийсэн хөдөлмөрийн зах зээлийн судалгаанд үндэслэн ирэх хичээлийн жилд нийт 360 оюутан сургах аж. Сүүлийн жилүүдэд улс, бүс, орон нутгийн хэмжээнд барилгын салбар түлхүү хөгжиж мэргэжилтэй ажилчдын эрэлт ихээхэн нэмэгдсэн аж.

Холбоотой мэдээ