Твиттерээр жиргэж өөрийгөө гүтгэлгээс хамгаалдаг гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-07-31 14:31:23

ВАШИНГТОН. /TASS/. Твиттерээр жиргэх нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гүтгэлгээс өөрийгөө хамгаалах цор ганц арга хэлбэр юм хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэлжээ.


“Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд миний хийж буй ажлыг үнэн зөвөөр мэдээллэдэг байсан бол надад Твиттерээр жиргэх шаардлага ч гарахгүй байх байлаа. Энэ л миний өөрийгөө хамгаалах цорын ганц арга болоод байна” хэмээн тэрбээр “C-Span” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.


Түүнчлэн Твиттерээр дамжуулан хийсэн мэдэгдэл бүрээр нь мэдээ бэлтгэдэг сэтгүүлчдэд тэрбээр гомдоллож байгаагаа  илэрхийлжээ. 

Холбоотой мэдээ