БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-07-29 18:28:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Намыг эх орондоо буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.


Элчин сайд Жон Жэ Намыг манай улсад ажиллах хугацаандаа Монгол Улс, БНСУ-ын “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч, дээд, өндөр хэмжээний айлчлалыг хэрэгжүүлэх, хоёр орны уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж, хүч чармайлт тавьж ажилласанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар талархал илэрхийлж, цаашдын ажилд амжилт хүсэв.


Элчин сайд Жон Жэ Нам Монгол Улсад ажиллах хугацаанд нь Гадаад харилцааны яамны удирдлага болон холбогдох газрууд дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд талархаж, хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх чиглэлээр цаашид ч өөрийн хувь нэмрийг оруулахаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ