ОУХМ Б.Энххүслэн Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-27 11:00:42
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Гванжу хотноо Усан спортын дэлхийн аварга шалгаруулах 18 дахь тэмцээнд манай улсыг төлөөлөн оролцож буй ОУХМ Б.Энххүслэн өнөөдөр 50м өврөөр даллах уралдаанд 27.66 секундын амжилтаар гараандаа түрүүлж, Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ. 


Тэмцээн өндөрлөхөд нэг хоног үлдсэн бөгөөд тэрээр 101 тамирчнаас 58 дугаар байрт шалгарч, тэмцээнээ дуусгаж байна.



Тэмцээнд манай улсаас ОУХМ Г.Занданбал, Б.Энххүслэн,  спортын мастер М.Дэлгэрхүү, Х.Энхзул нар оролцож байгаа юм. ОУХМ Г.Занданбал  энэ сарын 21-нд 100 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд уралдаж, 1:07.92 амжилтаар мөн л Монгол Улсын дээд амжилтыг шинэчилсэн юм. Түүнчлэн спортын мастер М.Дэлгэрхүү 100 метрийн өврөөр даллах сэлэлтэд 54.43 секундын амжилтаар дэд байрт шалгарч, Монгол Улсын дээд амжилтыг шинэчилсэн. 


Харин 100 метрийн далайн гахай сэлэлтээр спортын мастер Х.Энхзул уралдаж, 1:14.23 амжилтаар долоодугаар байр эзлээд байна. 

Холбоотой мэдээ