“Адаацаг сумын түүх, соёлын дурсгалыг харуулсан ном бүтээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-07-28 09:36:13
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Адаацаг сумын түүхт 60 жилийн ойд зориулсан “Адаацаг сумын түүх, соёлын дурсгал”  шинэ ном Дундговьчуудын оюуны хүртээл боллоо.

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Цогтбаярын Цэлхагарав  дээрх номыг бүтээсэн байна.

Бүтээлд Адаацаг сумын 51 дурсгалт газрын 90 орчим дурсгалын мэдээлэл, 100 гаруй олдвор, эд өлгийн зүйлс гэрэл зураг тайлбарын хамт багтсан аж.

Адаацаг сум байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 27-ноос 28-нд болж буй бөгөөд түүхэн ойгоо сумын зон олон шинэ номтой угтаж байна. 

Холбоотой мэдээ