Орон нутаг судлах танхимыг нээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-07-26 15:56:02
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Өндөршил сум Орон нутаг судлах танхимыг сэргээн засварлаж, нээлтээ хийжээ. Танхимыг тус сумын түүх, өв соёлыг тээгчТ.Лувсандорж анх үүсгэн байгуулсан аж.

Орон нутгийн хөгжлийн сангийн 67,9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар их засвар хийж, орон нутгийг судлах танхимын зориулалтаар тохижуулан үйл ажиллагаа явуулах боломж ийн бүрдсэн байна.

Энэ танхимд сумын түүх, соёл, хүн ардын ахуй, бахархал, сумын хөгжилтэй холбоотой урлаг уран сайхны, угсаатны зүйн, шашин, археологийн, байгалийн нийт  276 үзмэр бий. 

Холбоотой мэдээ