Тавдугаар сургуулийн дотуур байрыг засварлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-07-26 16:13:22

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн дотуур байрны их засварын ажлыг улсын төсвийн 260 сая төгрөгөөр “Шүүдэр гранд ХХК гүйцэтгэж байгаа аж.

Компанийн засварын ажлаа долдугаар сарын 30-нд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Дотуур байр ашиглалтад орсноор хөдөөноос ирж суралцаж байгаа малчин айлын хүүхдүүдийн сурч боловсрох, ая тухтай орчинд амьдрах орчин нөхцөл бүрдэнэ.

Улаангом сумын тавдугаар сургууль нь тус сумын алслагдсан баг Чандманьд байрладаг бөгөөд жилд дунджаар 100 гаруй хүүхэд хүлээн авдаг.

 

Холбоотой мэдээ