Шийрийн суурингийн төмс худалдаанд гарч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-07-26 10:39:51

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Орхон сумын ногоочид эрт ургацын төмсний зах зээлийг хангаж ажилладаг бөгөөд шинэ ургацын төмсийг Орхон сумын “Шийр” суурингийн ногоочид идэвхтэй бэлтгэн нийлүүлдэг юм.

Шинэхэн ургацын төмсөө хэрэглэгчиддээ нийлүүлж буй Сэлэнгэ аймгийн Орхон сумын Шийрийн сууринд тариалж байгаа төмс нь шар үрийн буюу сайжруулсан үрийн ялзралт багатай, амт чанар сайтай, түргэн болцтой сайхан төмс байдгаараа онцлогтой ажээ. 

Тус сумын ногоочид энэхүү амт, чанар сайтай шинэ ургацын төмсөө иргэддээ хүргэхээр сав баглаандаа анхаарч савлагааны тодорхой хэсгийг нь шийдсэн байна. Төмсөө долдугаар сарын 17-ноос эхлэн нийслэлийн иргэдэд хүргэж, борлуулалт хийж эхэлжээ. 

Холбоотой мэдээ