Олон улсын ноос, ноолуурын чуулга уулзалт, үзэсгэлэн болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон
улсын ноос, ноолуурын дээд хэмжээний чуулга уулзалт, үзэсгэлэн БНХАУ-ын
ӨМӨЗО-ны Ордос хотноо ирэх наймдугаар сарын 8-12-нд болох гэж байна.
Хоёр
дахь удаагаа зохион байгуулж байгаа дээрх үйл ажиллагааны үеэр ноолуурын
салбарынхан уулзаж, энэ салбарын ААН-үүдийг танилцуулж, БНХАУ-ын зах зээлд сурталчлах юм байна. Үзэсгэлэн яармагын үеэр оролцогчид худалдааны хэлэлцээр байгуулах, салбарын
илтгэл, судалгаатай
танилцах боломжтой, өндөр
түвшний зохион байгуулалттай цогц үйл ажиллагаа болох талаар МҮХАҮТ-аас мэдээлж
байна.
Олон улсын энэхүү чуулга
уулзалт, үзэсгэлэнд оролцох Монголын ААН, компаниудыг долдугаар сарын 26-ныг
хүртэл бүртгэж байгаа аж. Хамгийн гол нь уулзалт, үзэсгэлэнгийн үеэр оролцогчид Хятад улсын болон
дэлхийн зах зээл дэх ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын шинэ мэдээлэл,
судалгааг авах боломжтой аж.