Бжоерн Гауте Херлинг: Монголын багийн үүрэг гүйцэтгэлд сэтгэл хангалуун байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-07-25 10:05:35
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. UNMISS ажиллагааны хүчний командлалын штабын дарга, бригадын генерал Бжоерн Гауте Херлинг энэ сарын 23-24-нд БНӨСУ-ын Бентью хотод ажиллахдаа НҮБ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монголын энхийг сахиулагчдын үйл ажиллагаатай танилцлаа.


Тэрбээр Монгол Улсын мотобуудлагын баталионы VIII хамгаалалтын Сьерра 3, 8 дугаар цэгт үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагчид болон “Хубилай” баазын эргүүл, цуваа, дотоодын дүрвэгсдийн хуарангийн хамгаалалт, дүрвэгсдийн ахуй байдал, цэргийн хүчний үйл ажиллагаа, мандатын хэрэгжилтийн явцтай танилцсан юм. Энэ үеэр манай мотобуудлагын баталионы VIII ээлжийн багийнхан генералыг угтаж, хариуцлагын бүс, дотоодын дүрвэгсдийн хуарангийн цагийн байдал, харуул, хамгаалалт, НҮБ-ын харьяа байгууллага, албан тушаалтантай хамтран хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулжээ.

Уулзалтын төгсгөлд бригадын генерал Бжоерн Гауте Херлинг Монгол гэрээр зочилж Монгол Улсын баталионы бүтээн байгуулалт, харуул, хамгаалалт, үүрэг гүйцэтгэлтэд сэтгэл хангалуун байгаагаа “Хүндэтгэлийн дэвтэр”-т бичиж үлдээсэн байна.


Холбоотой мэдээ