“Их Түмэн санаачилга”-ын Азийн уулзалт Хэнтий аймагт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-07-24 16:57:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Их Түмэн санаачилга”-ын Зүүн хойд Азийн орнуудын Орон нутгийн хамтын ажиллагааны хороо (ОНХАХ)-ны VII уулзалт Хэнтий аймгийн Чингис хотод эхэллээ. 

Уулзалтад БНХАУ, БНСУ, БНАСУ, Япон, Герман, Монгол Улс, АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй ”Мянганы суут хүн” Их Чингис хаан түүхэн аялал жуулчлалын тѳслийн нэгжийн тѳлѳѳллѳѳс бүрдсэн 60 гаруй төлөөлөгч оролцож байна. Уулзалтын үеэр мөн Их Түмэн санаачилга”-ын Зүүн хойд Азийн орнуудын логистикийн салбар хорооны V уулзалт, орон нутгийн хөгжлийн чуулган болж байгаа юм.

Хэнтий аймаг нь Их түмэн санаачилгын орон нутгийн хамтын ажиллагааны гишүүн юм. Энд ирсэн олон улсын тѳлѳѳллүүд уулзалтын эхний хагаст орон нутгийн хамтын ажиллагааны хэрэгжилтийг хянах, орон нутгийн Засаг захиргааны хэтийн тѳлѳв, гишүүн аймгуудын шинэ тѳслийн саналуудыг авч, ОНХАХ-ны техникийн зааварчилгааны талаар хэлэлцэж байна.




Их Түмэн Санаачилга нь Их Түмэн Голын ай сав нутгийн хөгжлийн хөтөлбөр бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP)-ийн хүрээнд БНХАУ, Монгол, БНСУ, ОХУ дөрвөн орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм юм.

Анх 1995 онд гишүүн орнуудын Засгийн газар нь энэ бүс нутийн эдийн засаг, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны механизмыг байгууллахаар харилцан тохиролцож гарын үсэг зурж байсан.

Ялангуяа тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, байгаль орчин зэрэг салбарыг тэргүүлэх чиглэл болгон хороод байгуулан анхаарч ирсэн. Харин Орон нутгийн хамтын ажиллагааны хороо байгуулагдаад 7 дахь жилдээ ийнхүү хамтын ажиллагаагаа дүгнэж, гишүүнээр элссэн аймаг, муж, хотууд хамтран ажиллах саналаа дэвшүүлж байна.

Холбоотой мэдээ