"Алдар" спорт хорооны тамирчдад шагнал гардуулав

Монголын мэдээ | Спорт
munkhbaatar@montsame.mn
2019-07-24 15:44:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар үндэсний спортын төрөлд амжилт гаргасан "Алдар" спорт хорооны тамирчдыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өнөөдөр хүлээн авч, салбарын шагнал гардуулав. 



“Дайчин алдар-III медаль”-аар Зэвсэгт хүчний 337 дугаар анги, “Алдар” спорт хорооны тамирчин, дэд ахлагч Б.Цэдэнсодном, “Эх орны төлөө-I хүндэт тэмдэг”-ээр дасгалжуулагч, мэргэжилтэн, хошууч Д.Норжмаа, “Эх орны төлөө-II хүндэт тэмдэг”-ээр тамирчин С.Ямааранз, “Эх орны төлөө-III хүндэт тэмдэг”-ээр тамирчин Б.Орхонбаяр, Ц.Мөнхбат нарыг шагнасан юм.



Б.Цэдэнсодном, Б.Орхонбаяр нь Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давж начин цолны болзол хангажээ. Харин С.Ямааранз нь Үндэсний шагайн харвааны тэмцээнд цэц мэргэнээ сорьж, хоёрдугаар байрт шалгарсан зэрэг амжилт гаргасан тамирчдыг шагналаа. 

Холбоотой мэдээ