Баян-Өлгийн 45 сурагч Нур-Султанд зуны сургуульд суралцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-07-23 16:53:33

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн 45 сурагч долдугаар сарын 10-наас 22-нд Казахстан Улсын Нур-Султан хотноо зуны сургуульд суралцлаа.

Зуны сургалтыг сурагчдын амралтыг үр бүтээлтэй өнгөрөөх, Казахстан Улстай танилцуулах зорилгоор тус улсын "Отандастар" сан, Дэлхийн казахуудын нийгэмлэг, Назарбаев цогцолбор сургууль хамтран зохион байгуулсан бөгөөд Орос, Иран, Монгол, Узбекистан, Киргизстан, Таджикстан, Туркменстан зэрэг улсаас 12-17 насны 150 сурагч оролцжээ.

Сурагчид сургалтын явцад хэлний бэлтгэл, гар урлал, дуу хөгжим, домборын дугуйлангуудад сууж, Нур-Султан хотын урлаг, соёлын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцжээ. Мөн "Бурабай" үндэсний байгалийн цогцолбор газарт танин мэдэхүйн аялал хийсэн байна.

Энэ хугацаанд сурагчдын замын болон орон байрны, холбогдох бусад зардлуудыг зохион байгуулагч тал бүрэн хариуцсан ажээ.  

Холбоотой мэдээ