Баяр наадмын талбайд иж бүрэн гэрэлтүүлэг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-07-25 11:45:12

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн баяр наадмын талбай буюу хөлбөмбөгийн талбай бүрэн гэрэлтүүлэгтэй болж байна.

Тус аймгийн Хөлбөмбөгийн холбооны тэргүүн Т. Болдбаатарын санаачлагаар Улсын их хурлын гишүүн Эрчим Хүчний сайд Ц. Даваасүрэн гишүүний дэмжлэгээр талбайн гэрэлтүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн санаачилга дэмжлэгээр нийт 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ нь зөвхөн баяр наадмын үйл ажиллагаанд өнгө гэрэл нэмээд зогсохгүй Хөвсгөлчүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх, хүүхэд залуучууд ая тухтай орчинд спортоор хичээллэх, бие бялдрын хувьд өв тэгш хөгжих, тамирчдын бэлтгэл сургуулилтын нөхцөл сайжирч, амжилтад нь эерэгээр нөлөөлөх боломжтой зэрэг олон чухал ач холбогдолтой юм.

Гэрэлтүүлгийн онцлог нь 25 метрийн өндөртэй 36 лед гэрэл бүхий дөрвөн багц гэрэлтүүлгийн цамхгийг байгуулжээ.

Орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан байгуулсан тус цамхагийн гэрэлтүүлэг нь эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй эко гэрэлтүүлэг бөгөөд, засвар үйлчилгээ хийх тохиолдолд цамхгийн суурь нь 2 метр хүртэл буулгаж болдог, ашиглахад хялбар ухаалаг шийдэлтэй аж.

Холбоотой мэдээ