Мөрөн сум хүндэтгэл ёслолын өргөөтөй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-07-22 22:45:01

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн хот үүсэж хөгжсөний 210 жилийн ой, Хотгойдын хурд-4 Хангайн бүсийн хурдан морины уралдаан ирэх баасан гарагт эхэлнэ.

Мөрөн сумынхан түүхт ойгоо их бүтээн байгуулалтын ажлаар угтаж байна. Ойн хүрээнд Улаанбаатар хот дахь Мөрөн сумын нутгийн зөвлөлийн санаачилгаар Хүндэтгэл ёслолын их өргөөтэй боллоо.

Цаашид тус өргөөндөө Мөрөн сумын иргэдийнхээ хуримын ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах аж. Мөрөн сумын ИТХ, ЗДТГ-аас гаргасан “Төлөвлөлт сайтай хотоос тохижилт сайтай хот болох” уриалгыг албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд дэмжин оролцож байгаа юм. Ойн баярын үеэр  шилдэг 210 өрх, байгууллагуудыг тодруулна. 

Холбоотой мэдээ