Буянт гол дагуу завьтай эргүүл ажиллаж байна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-07-20 22:17:07

Ховд /МОНЦАМЭ/. Урин дулааны улиралд иргэд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо аялал зугаалгаар явахдаа гол усны ойролцоо хүүхдээ хараа хяналтгүй орхисноос, эсвэл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ус руу орж осолдох тохиолдол нэмэгдэж буй.

Тиймээс Ховд аймгийн Онцгой байдлын газраас үер усны болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, иргэдэд санамж сэрэмжлүүлэг  хүргэх  зорилгоор Буянт голын ай сав дагуу  завьтай эргүүл  ажиллуулж байна.

Ховд аймгийн ОБГ нь жил бүр "Завьт эргүүл" үйл ажиллагаа зохион байгуулдаг ба  энэ жилийн хувьд ирэх  есдүгээр сарыг дуустал үргэлжилнэ.

Буянт гол дээр завьтай эргүүл ажилласны үр дүнд сүүлийн жилүүдэд орон нутгийн хэмжээнд усны ослоор амь насаа алдсан иргэдийн  тоо буурсан дүнтэй байна гэж албаныхан мэдээллээ.   

Ховд аймгийн төвөөс 3-4 км зайд "Буянт гол" оршдог. Одоогийн байдлаар тус гол дагуу 200 гаруй айл өрх зусаж байна.






Холбоотой мэдээ