Наран багт 150 хүүхдийн цэцэрлэг шинээр барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-07-22 10:48:19

Ховд /МОНЦАМЭ/.Ховд аймгийн Жаргалант сумын Наран багт 150 хүүхдийн цэцэрлэг шинээр барьж байна. Цэцэрлэгийн барилгыг  ирэх есдүгээр сард ашиглалтад хүлээлгэн өгнө.

Улсын төсвийн нэг тэрбум 895 сая 135 мянган төгрөгийн хөрөнгө оруулалттай цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчээр "Турлиахт" ХХК ажиллаж байна. Одоогоор барилгын ажлын гүйцэтгэл 80 орчим хувьтай.

Хүүхдийн цэцэрлэгтэй болсноор Жаргалант сумын гэр хорооллын алслагдмал бүс,Наран багт амьдарч буй хүүхэд багачуудын сурч хөгжих орчин нөхцөл сайжрах,  цаашлаад  цэцэрлэгийн  хүртээмж нэмэгдэх ач холбогдолтой


Холбоотой мэдээ