Гэрэлт гудманд Чойномын хөшөөг байрлуулахаар болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-07-19 15:54:54

Хэнтий /МОНЦАМЭ/. Алдарт зохиолч Р.Чойномын хөшөөг Чингис хотын төвд байрлах гэрэлт гудманд байрлуулахаар албаныхан шийдвэрлэжээ.

Алас барс худалдааны төвийн хажууд байрлах "Чойномын номтой саад" гэж нэрлэдэг цэцэрлэгт хүрээлэнд 2018 онд гэрэлт гудамж, явган хүний зам, сүүдрэвч, сандал зэрэг нэмэлт тохижилтыг хийснээр хүмүүсийн амрах, чөлөөт цагааг өнгөрөөх боломжийг бүрдүүлсэн байдаг.

Харин энэ жил яруу найрагчийн хөшөөг нэмж байрлуулахаар шийдвэрлэсэн төдийгүй хөшөөг Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач, барималч Хэрлэн сумын хоёрдугаар багийн иргэн Н.Ганболд бүтээжээ.
Холбоотой мэдээ