Түргэн сум шинэ Соёлын төвтэй болно

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-07-18 15:18:18

Увс /МОНЦАМЭ/. Түргэн суманд шинээр Соёлын төв баригдаж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа Соёлын төв 240 хүний суудалтай.

Улсын төсвийн нэг тэрбум 730 сая төгрөгийн төсөвт өртөгтэй шинэ барилга он дамнаж баригдах бөгөөд ирэх жил ашиглалтад орно. Хуучин Соёлын төвөө буулгаж суурин дээр нь шинийгээ барьж байгаа аж.

Бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтыг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хөөцөлдөж шийдвэрлүүлж өгсөнд Түргэн сумын зон олон баяртай байгаа аж.

Барилгын ажлыг “Арвижих-Увс” ХХК гүйцэтгэж байна. Тус компани энэ жил улсын төсвийн 2,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Түргэн сумын сургуульд хоёр давхар хичээлийн байрыг барьж ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа юм.

Холбоотой мэдээ