Суудлын бүсээ зүүж хэвшвэл аливаа ослыг 40-70 хувь хүртэл бууруулж чадна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-04-04 01:00:36
oyuka_hu@yahoo.com

Авто замын ослын 97 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс болдог тул Замын Цагдаагийн газар улс орон даяар “Осолгүй жолооч-Жаргалтай гэр бүл” аян өрнүүлж  байна.

Аяны хүрээнд жолооч, зорчигч бүрийг суудлын бүсээ зүүж, хамгаалалтын малгай өмсөж хэвшүүлэхийг уриалах юм. Аяны эхний шат гуравдугаар сарын 17-29 хүртэл баруун аймгуудад үргэлжилсэн бол хоёрдугаар шат энэ сарын 5-15 хүртэл  зүүн аймгуудад болно гэж Орхон аймгийн Замын цагдаагийн тасгаас мэдээллээ. Манай улсад авто замын осол буурахгүй байгаа нь жолооч нар дэндүү хариуцлагагүй байгаатай холбоотой юм. Иймд юуны өмнө суудлын бүсээ зүүж хэвших мотоциклийн жолооч нар аюулгүйн малгайгаа өмсөж сурах нь чухал гэдгийг Замын Цагдаагийн Газрын Техник, Замын хяналтын тасгийн дарга Б.Батзориг Орхон аймагт ажиллах үеэрээ хэллээ.

Мөн жолооч нар  нэг, нэгэндээ хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөнд соёлтой оролцож сурах нь уг аяны зорилго гэдгийг ч онцолсон юм. Хэрэв жолооч нар суудлын бүс, хамгаалалтын малгайгаа өмсөж хэвшвэл аливаа осол, эрсдлийг 40-70 хувь хүртэл бууруулж чаддаг гэсэн судалгаа байдаг ажээ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ