Авторалли уралдааны тамирчид Мандалговь хотоос дөрөв дэх гараагаа эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-07-14 22:18:13
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. “Торгоны зам 2019” Олон Улсын авто ралли уралдааны тамирчид долоодугаар сарын 11-нд Дундговь аймгийн Цагаандэлгэр, Дэрэн, Сайнцагаан сумын нутгаар дайран тэр оройгоо аймгийн төвд буудаллаж, 12-ны өглөө дөрөвдэх гараандаа гарлаа.  

ОХУ, Монгол, Хятад гурван улсын нутгийг хамарсан тус уралдаанд 34 орны 20 гаруй мотоцикл, 60 орчим автомашин /10 гаруй ачааны машин/ оролцож байна.Тус уралдаанд Монгол Улсын 15 тамирчин оролцож байгаа юм.    

Олон Улсын авторалли уралдааны оролцогчдыг дагалдан 10 орчим нисдэг тэрэг, 400-гаад үйлчилгээний машин явж байгаа ажээ.

Энэхүү спортыг сонирхогч хэн бүхэнд Олон улсын авторалли уралдааныг орон нутагтаа үзэх боломж олдоно гэдэг ховор тохиох аз завшаан юм. Тиймээс энэ хоёр өдөрт хүн бүр “авторалли”-ийн талаар сонирхож, бие биенээсээ асуун сураглаж, тамирчдын буудалласан газраар явж, хашааг нь тойрч, машиныг нь сонирхон харж байсан.

Харин өнөө өглөө Дундговьчуудад Олон улсын авторалли уралдааны гарааг үзэж, сонирхох боломж олдсон юм. 

Холбоотой мэдээ