Олон улсын харилцаа дууны тэмцээн зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-07-12 13:01:32

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн "Айтыскер" холбоо аймгийн ИТХ, ЗДТГ-тай хамтран үндэсний их баяр наадмыг тохиолдуулан айтыс буюу харилцаа дууны олон улсын тэмцээнийг энэ сарын 11-ний өдөр Өлгий хотноо зохион байгууллаа.

Тэмцээнд Бүгд Найрамдах Казахстан Улс, БНХАУ болон Монгол Улсын Баян-Өлгий, Ховд аймгаас 17 найрагч оролцов. Найрагчид /акын/ урьдчилан ямар нэгэн бэлтгэл хийхгүйгээр санаанаасаа зохион домбордож дуулан өрсөлдсөнөөс Казахстан Улсын найрагч А.Халиев тэргүүн байрын шагнал хүртлээ. Харин Монгол Улсын найрагч М.Зоя, Д.Ерлан, БНХАУ-ын найрагч Б.Ержанат нар удаах байруудыг тус тус эзэллээ.

Тэмцээний хаалтын ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар оролцож, ялагчдад шагнал гардуулан амжилт хүслээ.   

Холбоотой мэдээ