“Air Canada” компанийн зорчигчид гэмтжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-07-12 12:03:29

ОТТАВА. /BBC/. Пүрэв гарагт Канадын агаарын тээврийн “Air Canada” компанийн нисэх онгоц салхины хуйлраанд өртсөний улмаас наад зах нь 35 зорчигч гэмтсэн байна.


Нийт 284 хүн сууж явсан уг нисэх онгоц Канадын Ванкувер хотоос Австралийн Сидней хотыг зорин нисэж байсан боловч Хавай арал руу чигээ өөрчлөхөд хүрчээ. 


Boeing 777-200” загварын онгоцыг Хонолулу нисэх онгоцны буудалд газардсаны дараа эмнэлгийн ажилтнууд гэмтсэн хүмүүст үзлэг хийсэн байна.


Air Canada” компанийн мэдээлснээр, цаг агаар тогтуун байсан боловч салхины хуйлраа гэнэт үүссэний улмаас Хавай арал дээр хоёр цаг саатсан ажээ. Байгалийн гэнэтийн үзэгдлийн улмаас гэмтсэн хүмүүсийн дийлэнх нь хамгаалах бүсээ зүүгээгүй байжээ. 



Холбоотой мэдээ