“Amazon” 100 мянган ажилтнаа дахин бэлтгэнэ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2019-07-12 11:40:15

НЬЮ-ЙОРК. /CNN/. Amazon” компани автоматчилал, шинэ технологийн эзлэх байр суурь хурдацтай өсөн нэмэгдэж буйтай холбогдуулан ирэх 6 жилийн хугацаанд АНУ дахь ажиллах хүчнийхээ гуравны нэгийг дахин бэлтгэхэд 700 сая ам.доллар зориулахаар болжээ.


Ажилтнууд сургалтад сайн дураараа хамрагдах бөгөөд тэд сургалтад хамрагдсанаар илүү ахисан түвшний ажлын байрт ажиллах эсвэл компаниас гадуур шинэ албан тушаалд томилогдох боломж бүрдэх ажээ.


Amazon” компани дээрх төлөвлөгөөгөө “Upskilling 2025” хэмээн нэрлэсэн бөгөөд сургалтад хамрагдсан ажилтнууд ажлын байр хооронд шилжих боломж үүсэх бол сургалтад хамрагдаагүй тохиолдолд ийм эрх үүсэхгүй байна.


Роботууд болон хиймэл оюун ухаант технологи улам хөгжиж, хүмүүсийн ажлын байрыг орлох боломжтой болсон энэ үед “Amazon” энэхүү шийдвэрийг гаргажээ. 

Холбоотой мэдээ