Аймгийн төсвийн шилжих үлдэгдлээс зарим ажлыг санхүүжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-04-03 20:19:51

2016 оны төсвийн жилд зарцуулах зарлагын дээд хэмжээнд өөрчлөлт оруулж, 69616195,1 мянган төгрөгөөр баталлаа.

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 12 дугаар хуралдаанаар Монгол Улсын төсвийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57,3,Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 дахь заалтыг тус бүр үндэслэж, өнгөрсөн оны төсвийн шилжих үлдэгдэл 3439971,8 мянган  төгрөгийг энэ оны төсвийн зарлагад нэмж, хийх ажлын төлөвлөгөө баталсан байна.

Өнгөрсөн оны төсвийн шилжих үлдэгдэл 3346352,0 мянган төгрөгөөс 2568900,0 мянган төгрөгөөр хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх бол өнгөрсөн оны орон нутгийн хөгжлийн сангийн 93619,8 мянган төгрөгөөр Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуульд технологийн жишиг лаборатори байгуулах, Баянцогт сумын шинэ суурьшлын бүсэд 0,4 квт-ын трансформатор худалдан авах, Баянжаргалан, Дэлгэрхаан сумын төвийн ерөнхий төлөвлөгөө гаргах гэх мэт асуудлыг төлөвлөсөн байна.

Төв аймаг Ш.ШҮрэнцэцэг

Холбоотой мэдээ