Ойрын өдрүүдэд дуу цахилгаантай бороо орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-07-11 00:14:58

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баяр наадмын өрдүүд буюу ойрын 3-4 хоног Баянхонгор аймгийн ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо түр зуур орохыг аймгийн УЦУОШТ-өөс анхаарууллаа.

Тодруулбал, Энэ сарын 11-14-ний өдрүүдэд аймгийн уулархаг болон хангайн сумдаар түр зуур бороо орох бөгөөд борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Мөн хугацаанд хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, говийн нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 28-33 градус, Алтайн салбар уулс болон хээр талын нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 22-27 градус, Эхийнголын нутгаар шөнөдөө 21-23 градус, өдөртөө 37-39 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.  

Холбоотой мэдээ