Төрийн банк баяр наадмаар явуулын банк ажиллуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өдрүүдээр Төрийн банк харилцагчдаас ирсэн санал хүсэлтийн дагуу иж бүрэн явуулын банкыг Хүй долоо худагт ажиллуулна.
Төрийн банк нь Монгол Улсын бүх хот сууринд байрлах 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан 2,8 сая харилцагчиддаа банк, санхүүгийн цогц үйлчилгээг хүргэж ажилладаг. Энэ жилийн хувьд Төрийн банкны 10 жилийн ой тохиож байна. Энэхүү ойн хүрээнд харилцагчдынхаа цаг завыг хэмнэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож байна. Тухайлбал, Иргэд нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр Төрийн банкны ПОС төхөөрөмжийг ашиглан төлбөрийн картаар үйлчилнэ. Мөн Автомашины татвар, торгуулиа Төрийн банкны Гялсбанк үйлчилгээгээр төлдөг болсон билээ.
Хүй долоон худагт ажиллах явуулын Төрийн банк дараах
үйлчилгээг иргэд харилцагчиддаа үзүүлнэ.
Харилцагчиддаа бэлэн мөнгөний орлого зарлагын гүйлгээ;
Харилцах, хадгаламжийн данс нээх;
Кредит, дебит карт захиалга авах;
Цахим банкны үйлчилгээ болох Гялсбанк, Биллингийн
үйлчилгээ холбох;
Бүх төрлийн даатгалын үйлчилгээнд бүртгэх;
Банкны бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоо зөвлөгөө,
мэдээлэл өгөх;
Мөн Төрийн банкны Улаанбаатарын салбар нэгжүүд дараах
хуваарийн дагуу ажиллана.