Олимпын медальт тамирчин гэрлээд удаагүй залуугийн амийг аварчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-07-09 12:27:30

РОМ. /Daily Mail/. Өнгөрсөн ням гарагт Италийн Сардин арлын “Cala Sinzias” эрэг дээр амарч байсан Олимпын наадмын хүрэл медальт тамирчин Филиппо Магнини нэгэн залуугийн амийг аварсан байна.


Тусламж хүсэж буй чимээ сонссон Ф.Магнини ус руу үсрэн орж, завьтай аврагчдыг ирэх хүртэл залууг усанд живэхээс сэргийлж байжээ.


Италийн усанд сэлэлтийн тамирчин, 37 настай Ф.Магнини 2004 оны зуны Олимпын наадмаас хүрэл медаль хүртэж, 2005, 2007 онд дэлхийн аваргаар шалгарч байсан билээ.


“Би хийх ёстой зүйлээ л хийсэн” гэж зодог тайлсан Ф.Магнини сэтгүүлчдэд хэлжээ. Ташрамд дурдахад, аврагдсан залуу хоёр хоногийн өмнө хуримаа хийжээ. 

Холбоотой мэдээ