"Могойн Гол", "Улаанбаатар Хивс”-ийн хувьцааны ханш өндөр өсөлттэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын
Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт
5 удаагийн
үнэт цаасны арилжаа болов.
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт
54 компанийн 2.3 сая ширхэг хувьцааг 7.951.361.066 төгрөгөөр арилжив.
Энгийн арилжаагаар идэвхтэй арилжилсан хувьцаа:
№ |
Симбол |
Үнэт цаасны нэр |
Ширхэг |
Үнийн дүн |
1 |
BDS |
БИ ДИ СЕК |
284,595 |
221,407,890 |
2 |
TTL |
ТАВАН ТОЛГОЙ |
16,545 |
122,097,700 |
3 |
MBW |
МОНГОЛ БАЗАЛЬТ ХК |
183,524 |
54,516,674 |
4 |
INV |
Инвескор ББСБ |
24,233 |
43,741,598 |
5 |
APU |
АПУ |
56,661 |
32,382,720 |
Багцын арилжаагаар арилжигдсан хувьцаа:
Д/д |
Өдөр |
Симбол |
Үнэт цаасны нэр |
Нэгж үнэ |
Арилжсан ширхэг |
Үнийн дүн |
1 |
2019.07.05 |
MIK |
Мик холдинг |
14,930.00 |
488,750 |
7,297,037,500.00 |
Нийт |
|
|
|
488,750 |
7,297,037,500.00 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй
оролцсон үнэт цаасны компаниуд:
№ |
Симбол |
Компанийн нэр |
Тоо ширхэг |
Үнийн дүн |
1 |
TDB |
Ти Ди Би Капитал ХХК |
1,204,495 |
14,639,775,510 |
2 |
BDSC |
БиДиСек ХК |
792,323 |
544,721,326 |
3 |
MNET |
Ард секюритиз ХХК |
546,873 |
109,939,531 |
4 |
GLMT |
Голомт Капитал ХХК |
392,986 |
89,302,971 |
5 |
GAUL |
Гаүли ХХК |
289,737 |
88,793,156 |
Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.
Өнгөрсөн хугацаанд Засгийн
газрын үнэ цаас арилжаагүй байна. Долдугаар сарын 5-ний байдлаар зах
зээлийн үнэлгээ 2.593.917.404.898 төгрөг болсон бол "ТОП
20" индекс 20723.36 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.3 хувиар
буурсан үзүүлэлттэй байна.
Харин өнөөдөр Хөрөнгийн
биржид
I, II, III ангиллын 29 ХК-ийн 72.5 сая төгрөгийн үнийн дүн
бүхий 365.490 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 11 ХК-ийн хувьцааны
ханш өсөж, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны
ханш тогтвортой байлаа. Үүнээс "Могойн Гол" болон "Улаанбаатар
Хивс" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй
байсан бол "Монгол Савхи" болон "Адуун Чулуун" ХК-ийн
хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.5 хувиар буурч, 20619.92
нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.589.060.076.290.10 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.