Энэтхэг сэргээгдэх эрчим хүчний салбартаа хөрөнгө оруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-07-05 13:46:51

ШИНЭ ДЕЛИ. /Times of India/. Энэтхэг улс ирэх 10 жилийн хугацаанд сэргээгдэх эрчим хүчний салбартаа 300 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. 


Энэтхэгийн эрчим хүчний гол эх үүсвэр нүүрс хэвээр байх хэдий ч 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хэмжээг 40 хувьд хүргэхээр зорьж байна. Одоогийн байдлаар тус улсын нийт эрчим хүчний 10 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангадаг ажээ.  


Энэтхэг улс 2022 он хүртэл сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станцуудад 80 тэрбум ам.доллар, 2022-2030 онд 250 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөжээ. 


Хэдийгээр дээрх томоохон зорилтыг тавьсан боловч дэлхийн хамгийн их нүүрс хэрэглэдэг, хүлэмжийн хийг хамгийн ихээр ялгаруулдаг Энэтхэг улсын нүүрсний хэрэглээ ирэх 30 жилийн хугацаанд буурах төлөвгүй байна. 


Холбоотой мэдээ