Улаанбаатар-Баянхонгор-Улаанбаатар чиглэлд шууд нислэгтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-07-03 12:24:23
Баянхонгор /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Баянхонгор-Улаанбаатар чиглэлд долоо хоног бүрийн пүрэв гарагт шууд, тогтмол нислэгтэй боллоо. Тус чиглэлд энэ сарын 4-ний өдрөөс эхлэн "Аэро Монголиа" компани үйлчлэх бөгөөд нислэгийн үнэ нэг талдаа 79.000 төгрөг байхаар тогтжээ.
Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд болон аймгийн удирдлагууд харъяа яам, холбогдох шат шатны байгууллагуудад удаа дараа хүсэлт хүргүүлсний дүнд ийнхүү орон нутгийн нислэгтэй болж байгаа аж.
Агаарын тээврийн үйлчилгээ сэргэж, хүнд өвчтэй хүн хот руу эмчилгээнд авч явах, нялх нярай болон ахмад настан, яаруу ажилтай хүмүүст хямд үнээр, шууд нислэгт суух боломжтой болсонд нутгийн иргэд баяртай байна. Нислэгийн үргэлжлэх хугацаа 45 минут байх бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээллийг 7010-3030 дугаарын утаснаас лавлах боломжтой.
Орон нутаг руу автозамаар зорчиход цаг агаарын бэрхшээл, замын нөхцөл байдал хүндрэх зэрэг бэрхшээлээс шалтгаалан хугацаа алдахгүй байх нөхцөл ийнхүү бүрдлээ.
Холбоотой мэдээ