Хан Баянзүрх хайрханы чиглэлийн 6.85 км авто замын ажил үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-06-26 15:18:59

Дорноговь/МОНЦАМЭ/. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ханбаянзүрх хайрханы чиглэлийн 6.85 км авто замын ажил үргэлжилж байна. Бүтээн байгуулалтыг Дорноговь аймгийн зам засварын "АЗЗА" ТӨХК болон “NDTK” ХХК хамтран гүйцэтгэж буй.

Хамарын хийд-Ханбаянзүрх хайрханы чиглэлийн авто зам ашиглалтад орсноор Дорнговь аймгийг зорих  аялал жуулчлалын урсгал ихэсч, орон нутагт аялал жуулчлалаар олох орлого нэмэгдэх боломжтой аж.

Холбоотой мэдээ