Зүүн бүсийн залуучуудын чуулга уулзалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-03-31 16:32:09

Өмнөговь аймгийн Зүүн бүсийн сумдын Залуучуудын холбооны чадавхийг сайжруулах бага чуулга уулзалт Цогтцэций суманд энэ сарын 25-26-нд болж өнгөрлөө.

Чуулга уулзалтанд Өмнөговь аймгийн Залуучуудын Холбооны Тэргүүн Р.Сэддорж, болон  бусад тэргүүлэгчид мөн Номгон, Цогт-Овоо, Ханхонгор, Манлай, Ханбогд, Баян-Овоо, Цогтцэций сумын Залуучуудын Холбоо, "Таван Толгой" ХК-н Залуучуудын зөвлөлийн тэргүүн, тэргүүлэгч, Цогтцэций сумын Залуучууд хөгжлийн төвийн зохицуулагч зэрэг нийт 60 гаруй залуучуудын төлөөлөл оролцлоо. Зүүн бүсийн сумдын “Залуучуудын холбоо”-д өөрсдийн тэргүүн туршлага, хийсэн ажлын тайлангаа танилцуулж, сургалт, лекцийг зохион байгуулсан бөгөөд энэхүү уулзалтаас “ЗАЛУУСЫН МАНЛАЙЛАЛ-МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ” уриалгыг гаргалаа.

Мөн энэ үеэр “Таван толгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцаж нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулагджээ. Харин  баруун сумдын Залуучуудын холбооны бага чуулга уулзалт Сэврэй суманд 4 сарын 1-2-нд болохоор бэлтгэл ажлыг хангаад байгаа аж.

                                                                                                                 Өмнөговь  аймаг Н.Золбаяр

 

Холбоотой мэдээ