Улаанбаатарт өдөртөө 31-33 хэм дулаан

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2019-06-21 08:04:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст 30 хэмыг давж халахыг анхааруулж байна.

2019 оны 6 дугаар сарын 21-ний 8 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 21-26 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын талаар 32-37 хэм, бусад нутгаар 28-33 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 31-33 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ