Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг Арвайхээрт зохион байгуулж байна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-06-20 11:58:58

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 150 дугаар тогтоолын дагуу "Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг"-ийг Өвөрхангай аймагт 2019 оны 6 дугаар сарын 17-ноос эхлэн  зохион байгуулж байна.

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Хархорин, Хужирт суманд ажиллаад өчигдөр Арвайхээрт ирсэн юм. Тус ажлын хэсгийг аймгийн Засаг дарга Г.Ганболд хүлээн авч уулзав.

Энэ үеэр Архивын Ерөнхий газрын мэргэжил, арга зүйн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ш.Дариймаа хэлэхдээ, Архив албан хэргийн ажлыг төрийн албан хаагчид явуулдаг. Тиймээс энэ оны улсын үзлэг нийт төрийн албан хаагчдын ажлын зохион байгуулалтыг үзэж, шалгахад чиглэж байгаа. Байгууллагын архивт  2016-2018 оны баримтаа хүлээлгэн өгсөн актын дагуу, хэрэг бүрдүүлж, эмхэлж цэгцэлсэн, баталгаажуулсан байдлыг үзэж шалгана. Салбар комиссын нэгдсэн дүнгээс хамаарч байгууллагуудыг сонгож, үзлэг явуулна” гэлээ.




Холбоотой мэдээ