Монголчуудын “Team Mongolians” багийн дугуйчид хандивын аялалд оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-06-17 13:50:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүрх судасны өвчинтэй тэмцэхэд хандив цуглуулах зорилгоор British Heart Faundatsion байгууллагаас 44 дэх жилдээ зохион байгуулсан дугуйн аялалд Их Британи улсад амьдарч буй Монголын 9 дугуйчин оролцжээ.

 


Энэ сарын 16-нд болсон ээлжит аялал Лондонгоос Брайтон хот хүртэл буюу нийт  90 км зайд болсон бөгөөд 3000 дугуйчин оролцсон байна. Аялалд Британи дах дугуй сонирхогчдын “Team Mongolians” багийн гишүүн Д.Очирбат (багийн ахлагч), Б.Чинзориг, Д.Мэндсайхан, Б.Ариунтуяа, Б.Буянтогтох, Б.Итгэлбат, Д.Цэрэнбат, Б.Батболд, Ч.Отгондаваа нар оролцжээ.



Мөн Монголын дугуйчдыг Лондон дахь Жи-Студи МН | G-StudioMN дэмжин, гэрэл зургийн сурвалжлага хийв. Уг аялалд оролцохын тулд нэг хүн 45 фунт стерлинг хандивладаг байна.

 


"British Heart Foundation” байгууллагыг 1961 онд эмч судлаачдын санаачилгаар байгуулсан бөгөөд ашгийн бус судалгааны байгууллага юм. Тус байгууллага нь 2017-2018 онд 170 сая фунт стерлингийн хандив цуглуулжээ. Үүнээс 128 саяыг нь зүрх судасны өвчний эмчилгээ судалгаанд зарцуулжээ. Дашрамд дурдахад, Британийн 7 сая орчим иргэн зүрх судасны өвчтэй гэсэн судалгаа бий.

Холбоотой мэдээ