Тавин саяын азтан тодров
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын
урамшууллын сугалааны өнгөрсөн тавдугаар сарын тохирол өчигдөр явагдаж 50 сая
төгрөгийн нэг азтан тодров.
Энэ удаагийн тохиролд тавдугаар сарын 1-31-ний өдрийн
хооронд худалдаа хийсэн нийт
27.4 сая баримтыг бүртгэж, зургадугаар сарын 15-наар
тасалбар болгосон.
Үүнээс:
- 50 сая төгрөгийн 1
- 10 сая төгрөгийн 2
- 5 сая төгрөгийн 19
- 1 сая төгрөгийн 254
- 100 мянган төгрөгийн 2434
- 30 мянган төгрөгийн 24818 баримт тохиролд
таарч, нийт 27.528 иргэн азтан боллоо. Супер
азтаны сугалааны дугаар 46053913 байв.