Зүүн бүсийн ахмадууд Зүүнговьд чууллаа

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-06-19 10:34:10

Увс /МОНЦАМЭ/. Зүүн бүсийн Ахмадын чуулга уулзалт, зөвлөгөөн, язгуур урлагийн тоглолт энэ сарын 15-нд Зүүнговь суманд болж өнгөрлөө. Чуулга уулзалтаар зохиосон уралдаан тэмцээнүүдэд Зүүнговь сумын ахмадууд багаараа 1-р байр, Тэс сум ахмадууд 2-р байр, Хяргас сумын ахмадууд 3-р байр тус тус эзэлсэн байна.

Язгуур урлагийн төрөлд 12 ахмад шалгаран, аймгийн нэгдсэн гала тоглолтод оролцох эрх авчээ. Баруун бүсийн болон төвийн бүсийн ахмадуудын язгуур урлагийн тоглолтоос шалгарсан үзүүлбэрүүдийн гала тоглолтыг энэ сардаа багтааж зохиох юм байна.  

Мөн ахмадуудын зуны ээлжит сувиллын амралт энэ сарын 9-нөөс ажиллаж эхэлжээ. 

Холбоотой мэдээ