Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-06-17 11:35:04

Дорноговь/МОНЦАМЭ/. Энэ хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 17-нд орон даяар “Монгол улсын түүх”-ийн шалгалтаар эхэллээ. Энэ жил аймгийн хэмжээнд 374 суралцагч элсэлтийн ерөнхий шалгалт өгнө.

Элсэлтийн ерөнхий шалгалтын оноог шууд засдаг шилэн технологийг ашиглан нэг цагийн дотор шалгаж, дүн оноог мэдээлэх болсон нь давуу талтай гэж албаныхан мэдээлэв.

Шууд засалтад хэрэглэх засалтын төхөөрөмжийг Азийн Хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах нь” төслийн хүрээнд АНУ-аас нийлүүлсэн аж.

Шалгуулагчид зургаадугаар сарын 18-ны өглөө 09.00 цагаас хими, 13.00 цагаас газарзүй, 16.30 цагаас англи хэл, зургаадугаар сарын 19-ний 09.00 цагаас биологи, 13.00 цагаас математик, зургаадугаар сарын 20-ны 09.00 цагаас монгол хэл,13.00 цагаас орос хэл, 16.30 цагаас нийгмийн тухай мэдлэгийн шалгалтыг тус тус өгнө.

Шалгуулагчид шалгалтын танхимд үзгэн болон тосон бал, харандаа, баллуур, гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэргийг авч орохыг хориглох бөгөөд шалгалтад ашиглах харандаа, баллуур, үзүүрлэгчийг Боловсролын үнэлгээний төвөөс тарааж өнө.

Холбоотой мэдээ