Хүлэмжийн аж ахуй эрхлэгчид мэдлэгээ тэллээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-06-15 19:45:10

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, тариалалт хийх аргачлал, анхаарах асуудал" сэдвээр 40 гаруй хүнд танхимын болон талбайн дадлагын сургалт явууллаа.  

Сургалтаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхмаргад, Монгол ногоо төслийн зохицуулагч Л.Алтай нарын хүмүүс онолын болон дадлагын хичээл заасан юм. Онолын мэдлэгийг бататгаад аймгийн Газар тариалан, эрдэм шинжилгээний станцын хүлэмжид ажиллаж дадлага хуримтлуулсан нь үнэхээр үр өгөөжтэй сургалт боллоо хэмээн оролцогчид дүгнэж байлаа. 

Холбоотой мэдээ