Чилид 6.5 магнитуудын хүчтэй газар хөдөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nyamdavaa@montsame.gov.mn
2019-06-14 13:41:32

САНЬТЯГО. /FOXNEWS/. Чилид далайн эргийн ойролцоо 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Одоогийн байдлаар ямар хэмжээний хохирол учирсан талаар мэдээлэл гараагүй байна.


АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгээс мэдээлснээр, Чили улсын Кокимбо хотоос 79.9 километрт 10 километрийн гүнд орон нутгийн цагаар 19:19-д газар хөдөлжээ.


Чили улсын эрх баригчдын мэдээлж буйгаар газар хөдлөлт нь далайн гүнд үүссэн бөгөөд цунами үүсгээгүй байна.


Чили нь "Ring of Fire" гэх газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт ихээхэн болдог бүсэд байрладаг орон юм. Газар зүйн ийм байрлалын улмаас тус улс газар хөдлөлтөд ихээхэн өрдөг билээ. 2010 онд Чилид 8.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас цунами үүсэж 525 иргэн амь үрэгдэж, 26 иргэн ор сураггүй алга болсон байна.

Холбоотой мэдээ