Цусны донорын дэлхийн өдрийг тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-06-13 16:33:03

Дорноговь /МОНЦАМЭ/. Цусны донорын дэлхийн өдрийг Дорноговь аймаг зургадугаар сарын 13-нд “Аюулгүй цус цусан бүтээгдэхүүн хэнд ч, хаана ч” гэсэн уриан дор тэмдэглэв.

Тус аймагт нийт 203 цусны донор байгаагаас 46 нь “Хүндэт донор” аж. Мөн доноруудтай аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр нар уулзаж ИТХ-ын дарга, Засаг даргын өргөмжлөлөөр шагнаж урамшуулсан байна.

Орон нутгаас 2018 онд аймгийн Нэгдсэн эмнэлгийн цусны төвийн тохижилтод 1,5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн бол Улаанбаатар хотноо болох 1000 донорын уулзалтад оролцох 20 хүний замын зардалд дэмжлэг үзүүлжээЦусаа өгч бусдад амьдрал бэлэглэх үйлсэд Дорноговийнхон идэвхтэй хамрагддаг байна.  


Холбоотой мэдээ